Автомашиныг тань ачаагүй ч зөрчил гаргасан л бол торгууль илгээж байгаа
2017/01/10
БГД-ын 3-4-р хороолол гэж дүүрэгт ЗЦГ-ын хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай албан хаагчид нэгдүгээр эгнээнд байрлуулсан хэд хэдэн автомашины зургийг даран өнгөрч байгаатай таарсан юм.
Энэ талаар тодруулахад: Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, явган зорчигчийн зорчих хэсгүүдэд түр болон удаан зогссоноос үүдэн гарах замын хөдөлгөөний ачааллыг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дүрмийн хэрэгжилтийг хангуулахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг цахим хэрэгсэл, телекамер ашиглан илрүүлж, хариуцлага тооцож байна гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболд хэллээ.
БГД-ийн Номин их дэлгүүр зогсоолын хувьд маш хангалттай ойр тойромд үйлчилгээний газрууд олноор бий болсон ер нь Номин гэлтгүй 3-р хорооллоос 4-р хорооллын автобусны эцсийн зогсоол хүртэл үйлчилгээний газрууд болон дэлгүүр, бар, караоке зарим хүний хэлдэгээр зах-2 гэж нэрлэгдэх болоод байгаа энэ хэсэгт яаарсан сандарсан зогсоолгүй улмаас яалт ч үгүй машинаа байрлуулах нь нэг талдаа жолооч нарын буруу ч нөгөө талдаа зогсоолыг шийдэлгүй хүлээн авсан хотын удирдлагууд буруутай. Эхнээсээ шинээр бий болж байгаа дэлгүүрүүдэд зогсоолын асуудлыг нэн тэргүүнд тусгаж хот төлөвлөлт зураг төслийг анх авахдаа анхаарч зогсоолын асуудалгүй болгон хүлээн авсан бол өнөөдөр иргэд торгуульд орохгүй л байсан. Анхаарсан ч өнөө хэдэн төгрөг атгуулж авч, өгчихөөд энэ асуудал хэдэн жил яригдаж, иргэдийг хохироож байгаа эмгэнэлтэй юм.
Энэ олон зогсоолгүй албан байгууллагуудыг зогсоолтой болгох хууль гаргаж, торгууль ноогдуулах санал санаачлага гаргах Эрх баригчид байна уу? Өвөл, зуны цаг ухрааж, талбайн нэр байн байн солих санал гаргаж байхаар энэ саналд анхаарч үзээч ээ Улс төрчид өө!!!
Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээ цөөн хэдэн төгрөгөөр нэмэгдсэн биш өнөө иргэдийг шулах, мөлчих нь нэмэгдэж торгууль нэмэгдсэн талаар бид мэдээлэл оруулсан билээ.
Дахин хэлэхэд: Албан хаагчдын баримтжуулан фото зураг авсан, хяналтын камер болон иргэдийн цахим хуудсанд байршуулсан фото зураг гээд зөрчил гаргасан л бол хариуцлагат унаж, торгууль төлөх болно гэдгийг хэлье. Иймээс жолооч та зөрчил гаргахгүй байхыг анхааралдаа авна гэдэгт найдаж байна. Замын цагдаагийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явангаа нэгдүгээр эгнээ, түр зогсох хориотой газар зогссон гээд та зөрчил гаргасан л бол ачиж авч яваагүй ч тээврийн хэрэгслийн зургийг тань даран ЗЦГ-ын удирдлагын төвд илгээн торгууль очих магадлал өндөр болсон гэдгийг сануулъя.
Харин торгуулийн хуудсыг жолооч та хүлээн зөвшөөрөхгүй, дахин нягтлах шаардлагатай гэж үзвэл “Зоос гоёл”-ын урд талд байрлах “Улаанбаатар” шилэн банкны 9-р давхарт 901 тоотод өөрийн биеэр зөрчлийн талаар баталгаажуулсан Замын цагдаагийн ажилтантайгаа уулзах, эсвэл хяналтын камерт бичигдсэн дүрсийг үзэж хянах боломжтой юм байна.
Жолоочийн зөрчлийн талаар мэдээллээ Torguul.mn сайтаас нягтлах ба хяналтын камераар ирүүлсэн буюу гэрийн хаягаар ирсэн торгуулийн талаар 70111618, замын цагдаагийн багажаар торгуулсан торгуулийн талаар мэдээлэл авах бол 70112100 дугаарт хандах хэрэгтэй гэлээ.
М.Буянжаргал
Cityinfo.mn
МАН-ын залуу гишүүн · 2017/01/10
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ