Дөнгөж ярьж эхлэх гэж оролдож байгаа, хөлд ороод удаагүй бяцхан охин нэгэн рекламны зураг авалтанд орохдоо үнэхээр гайхалтай эгдүү хүргэм байж чаджээ. Тэрээр гурван удаагийн хувцас солилт, удаан хугацааны зураг авалтын ажиллагааны үеэр яг л модель шиг биеэ авч явж, бага зэрэг ядарч байгаагаа мэдэгдэж, эргэн тойрныхоо хүмүүсийн эгдүүг хүргэсээр нэг ч үл ойлголцсон зүйл гаргалгүй зураг авалтыг амжилттай дуусгасан байна.

   Нөүтбүүктэй харьцах даалгаврыг амжилттай биелүүлж, “одоо компьютер дээрээ юм бич”, “одоо хуруугаараа заа”, “одоо хэвтээрэй”, “одоо хөлөө өргө”, “одоо компьютерээ асаа”, “одоо унтраа”, “хаагаарай” зэрэг бүхий л командыг өхөөрдөм хөөрхөн хийж гүйцэтгэсэн байна. Тун удахгүй нийслэлийн маань гудамжны самбарт болон сонин, сэтгүүлүүдэд сурталчилгааны дүр төрх болон залрах энэ өхөөрдөм хөөрхөн охины зураг авалтын үед хэрхэн биеэ авч явсан талаархи материалыг www.URLAG.mn сайт тэр элдэв засваргүйгээр сонирхуулж байна.