Нүүдэлчин монголчууд түүхэндээ бараг анх удаа аварга том хот босгочихоод байгаа нь өнөөдрийн Улаанбаатар. Өнөөдөр нийслэл хотод 1.5 сая орчим хүн байнга оршиж сууж, өвөлдөө 1.7 хүн өвөлжиж байна.
Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг Сонгинохайрхан гэхэд 320 мянган оршин суугчтай байгаа нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэхээр. Жил тутам хөдөөнөөс хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөний явцад 30 мянга орчим хүн нэмэгдэж ирдэг. Хүн ам маань өсөн нэмэгдэхийн хэрээр асуудлууд нэмэгдэж, тэдгээрийг тухай бүр шийдэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрээд байна.



Үр дагаварт нь авто машины түгжрэл, ачаалал, ажлын байрны хомсдол, цэцэрлэг сургуулийн хомсдол гээд нийгэм эдийн засгийн асуудлууд хүндэрч, хамгийн ноцтой нь утаа, агаарын бохирдол хүний эрүүл, амьд явах эрхийг хөндөх хэмжээнд хүрээд байна. Яг одоо л бид хамтраад асуудлуудаа шийдэж эхлэхгүй бол оройтно. Ямар ч сайхан хотыг шидэт дохиураар биш цаг хугацаа, сайн, муу туршлагын дүнд хүмүүс л өөрсдийн гараар бий болгодог. Энэ удаад Улаанбаатар хоттой холбоотой зарим нэг тоон үзүүлэлтийг хүргэж байна.



Энэ зорилгыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чг хандлага баримт бичигт тунхагласан юм. Тэгэхээр иргэн, оршин суугч Та бид 2030 оныг гараа хумхин хүлээж суулгүй төр, засагтай хамтран ажиллах цаг болжээ.