Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /01.11/ “Нийслэлийн агаар орчны бохирдлын тухай” хэлэлцүүлэгт оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

  Тэрээр энэ үеэр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Тийм ч учраас дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан”  гэх зэргээр олныг эгдүүцүүлж, алмайруулсан мэдэгдлүүдийг их хийлээ. Мөн үүний дараа Ерөнхийлөгч маань твиттер хуудсаараа дамжуулан “Утааг харахаар уур хүрэхгүй байх аргагүй. Сэтгүүлчдийг загналаа гэх. Олон жил эрхлүүлсэн дээ. Хэвлэлийнхэн цааш бусдыгаа загнах байлгүй”  хэмээн мэдэгдсэн нь бас л цахим ертөнцийнхний гайхшралыг төрүүлээд байна.

Эх сурвалж:www.polit.mn