Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож буй. Ойн хүрээнд өнөөдөр  "Монгол бөхийн өргөө"-нд 14:00 цагаас хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

Тус барилдаан 1992 онд анх болоход улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.