Цагаан хоолны дэг барих нь эрүүл мэндээрээ хохирч болох амьдралын хэв маяг мөн гэдэгт Оксфордын эрдэмтэд итгэлтэй байна.

Шинжээчдийн саяхан дуусгасан шинжилгээнээс үзвэл, цагаан хоолтон байх маш аюултай гэнэ. Юу гэвэл, уургийн хомсдол нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болно гэж эрдэмтэд үзэж байна.

Цагаан хоолны дэг барихад уураг тархины масс багасдагийг эрдэмтэд нотолж чаджээ. Ургамлын уураг нь амьтны гаралтай уургийг орлож чадахгүй гэдэгт эмч нар итгэлтэй байна. Харин олон жилээр цагаан хоолны хатуу дэг барьж байгаа хүмүүс өөрийгөө эрүүл мэндийн асуудалтай болгож, удам угсаагаа эрсдэлд оруулдаг аж. Гэвч ингэхдээ цагаан хоолны дэг барих зэрэг хоол тэжээлийн тийм систем яагаад олон оронд амжилттай оршиж байгаа баримтыг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна. Жишээлэхэд, Энэтхэг улсад цагаан хоолтнуудын тоо нийт хүн амын 80 хувьд хүрдэг байна.

С.Инда