Нийслэлийн БЗД-ийн Тэргүүний, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 97 дугаар сургуулийн багш нарын дунд багш, ажилчдын авьяасыг нээн урамшуулах, тэдний хамтран ажиллах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Авьяаслаг багш-2017” урлагийн наадмыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 дахь удаагаа БЗД-ийн “Жанжин клуб” соёлын төвд зохион байгууллаа.

 Тус наадамд бага ангийн багш нарын нэгдлийн 34 багш, нийгмийн ухааны багш нарын нэгдлийн 32, байгалийн ухааны багш нарын нэгдлийн 41, нийт 107 багш нар оролцож  урлагийн Мэндчилгээ, Гоцлол дуу, Дуэт дуу, Хамтлаг бүжиг, Найрал дуу гэсэн 5 төрлөөр авъяас чадвараа өрсөлдүүлэн уралдсанаас Нийгмийн ухааны багш нарын нэгдэл Тэргүүн байр, Бага ангийн багш нарын нэгдэл Дэд байр, Байгалийн ухааны багш нарын нэгдэл гуравдугаар байр тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Багш нар цаг зав багатай ажлын хажуугаар өөрсдийгөө хөгжүүлэх урлагийн наадамд идэвх, зүтгэл гарган оролцсон нь урлагийн наадмын оролцооны байдлаас харагдлаа.

Урлагийн наадмын шүүгчээр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Хөгжим бүжгийн коллежийн дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Чинзориг, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, жүжигчин М.Мөнхбаяр, Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин Баясгалан нар ажиллалаа.