Сурагчдын амралт нөгөөдөр дуусна. Гэвч сурагчдын амралтыг сунгах эсэхийг одоо болтол шийдээгүй байна. Тэгвэл сурагчдын амралтыг сунгах хүсэл эцэг эхчүүдэд байгаа.  Эцэг эхчүүдийн хувьд дараах шалтгааныг хэлж байна.

  • Сурагчдын амралтыг сунгахгүй бол ханиад томуугийнөвчлөл нэмэгдэнэ. Ханиад томуугийн өвчлөл их байгаа ийм үед хэн ч хүүхдээ өвтгөхийг хүсэхгүй нь мэдээж. Ханиад томуу амьсгалын замаар халддаг. Нөгөөдөх хичээл орохоор сурагчид нэгнээсээ халдах нь тодорхой. Нэг ангид 30-35 сурагч сурдаг. Тэдний нэг нь л ханиадтай бол бусдадаа  халдаана. Нөгөө талаас өнөөдөр  ханиадтай хүүхдүүд  эмнэлгийн шалаар дүүрэн байгаа бөгөөд тэдгээр хүүхдийн тоог л нэмнэ.   
  • Сурагчдын амралт дуусахтай зэрэгцэн эрс хүйтэрч байгаа. Ийм хүйтэнд  хэн ч хүүхдээ дааруулахыгхүсэхгүй. Машинаар хүргүүлдэг цөөхөн сурагч мэдээж хүйтнийг анзаарахгүй. Харин эгэл бор амьдралтай айлын хүүхдүүд хичээлдээ явахдаа  даарч, ханиад хүрэх эрсдэл их байна.  Мөн хүйтэн үед айлууд галаа нэмж түлнэ. Агаарын бохирдлын талаар энд яриад ч хэрэггүй биз.
  • Эдийн засгийн хувьд эцэг эхчүүдэд алдагдалтай байна. Өөрөөр хэлбэл хүүхэд ханиад хүрлээ гэхэд эцэг эхчүүд эмчилгээнд хамгийн багадаа 100 000 төгрөг зарцуулж байна. Хэдийгээр улсаас эмнийүнийг 100 хувь хөнгөлсөн ч энэ нь  0-5 насны хүүхдүүдэд хамааралтай болохоос сурагчдад огт хамаагүй.
  • Ханиад нь эдгэж байгаа хүүхдүүдийн хувьд салхи авч болохгүй. Салхи авсан л бол ханиад нь тэр дороо хүндэрч, эмчилгээ нь үр дүнгүй болж байгаа. Тэгэхээр ийм үед хичээл сургуулийг  ядаж 7 хоногоор сунгах нь нүдээ олсон шийдвэр болно гэдгийг эцэг эхчүүдийн дийлэнх нь хэлж байна.

Харин шийдвэр гаргагчид ханиад томуугийн өвчлөл буурч байгаа болохоор  сурагчдын амралтыг сунгахгүй байх нь зөв гэсэн шийдвэр гаргахаар төлөвлөөд байгаа. Сурагчид амарч байгаа болохоор нэгнээсээ халдварлах нь бага. Тийм болохоор өвчлөл нэмэгдэхгүй байгааг  эрх баригчид ухаараагүй бололтой. Нөгөө талаас Эрүүл мэндийн сайд нь сануулсаар байхад зөрөн зөрөн сунгахгүй байвал энэ засгийн газар л  ТЭНЭГ харагдах болно.  1111 төвд  сурагчдын амралтыг сунгах хүсэлт ихээр ирж байгаа.

Цаг үе, нөхцөл байдлаа ч мэдрэхгүй юм бол Хотын мээр, салбарын сайд байгаад яах юм. Ганц асуудал шийдэж чадахгүй цагийг нь тулгаж байхаар сурагчдын амралтыг сунгаж өгөхийг  эцэг эхчүүдийн дийлэнх нь хүсч байгааг эрх баригчдад уламжилж байна.

М.Мөнгөн.