Хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээ өөрийн 4 дэх цомог болох “Миний найз бүсгүйчүүд” цомгийнхоо баярыг дуунд дуртай түмэн олонтойгоо хамт  2017 оны 1-р сарын 21-нд 12 цагаас Хүннү молл-д тэмдэглэх гэж байна.

Цомгийн баярын арга хэмжээнд:

  • Хөгжмийн зохиолчын шилдэг бүтээлийн дээжсээс МУСТА Э.Төрмандах, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА Сөрөлт, Дуучин О.Гансувд, Дуучин Д.Нямдаваа нар дуулж  ая дуугаа өргөнө
  • Эхний 30 хүн гарын бэлэгтэй  “Миний найз бүсгүйчүүд” цомог бэлгэлнэ  
  • Нэг Сүпер азтан Итгэлт хамба байгаль нуураар үнэгүй аялах эрх хожино.
  • Нэг Сүпер азтан Манжуур  хотоор үнэгүй аялах эрх хожино.

 

Хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээгийн товч танилцуулга:

Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул.

Эрдэнэт хотод 10 жилийн сургууль дүүргэсэн.

1994 онд СУИС-ийг төгссөн, МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшаараа хөгжмийн зохиомжийн ухаан заалгаж, түүний гарын шавь байснаараа бахархаж явдаг.

Сургуулиа төгссөнөөсөө хойш олон жил бизнесийн салбарт ажиллаж байгаад

2013 оны намраас нийтийн дууны урлагт хөл тавьж уран бүтээлээ туурвиж эхэлсэн.

Анхны уран бүтээл нь 1992 онд СУИС-ийн 2-р дамжааны оюутан байхдаа зохиосон МУ-ын Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуу юм. Энэ дуу нь зохиогдсоноосоо хойш 22 жилийн дараа дуулагдсан бөгөөд МУСТА, дуучин Б.Буянжаргал дуулж амьдруулсан билээ.

2013 оноос хойш 3 жилийн хугацаанд 100 гаруй дуу нь дуулагдаж ард түмний хүртээл болсон бөгөөд МУСТА, дуучин Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа”, МУСТА, дуучин Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа”, дуучин О.Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн”, МУСТА, дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарын дуулсан “Нандин”, дуучин В.Баттулгын дуулсан “Миний найз бүсгүйчүүд” зэрэг олон дуу нь үзэгч сонсогчдын сонсох дуртай, дуулах дуртай дуунууд болсон.

2014 онд “Жаргалтай явна хоёулаа” хос цомог, 2015 онд “Нандин” цомог, 2016 онд “Гангараа” цомог, 2017 онд “Миний найз бүсгүйчүүд” цомог гаргасан.

2015 оны 9-р сарын 25нд Монгол бөхийн өргөөнөө “Жаргалтай явна хоёулаа” тоглолтоо түмэн олондоо өргөн барьсан.

Одоо 2017 оны 1-р сарын 21нд 12 цагаас Хүннү молл-д өөрийн 4 дэх цомог болох “Миний найз бүсгүйчүүд” цомгийнхоо баярыг дуунд дуртай түмэн олонтойгоо хамт тэмдэглэх гэж байна…

Хамтран зоион байгуулагчаар Best FM 98,5 радио ажиллаж байна.