2017.01.09 / БИЛГИЙН ТООЛЛЫН 12

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 08.33-17.21

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Ус

Аргын тооллын 1 сарын 9, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Чөлөөт эх одтой, улаан бич өдөр.

Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.