Баянгол дүүргийн 2-р хороонд таван иргэн шингэн зүйлд хордон нас барсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлгөчдийн хурлын 2017 оны 01 сарын 17-ны өдрийн № 19 тогтоол гаргаж энэ сарын 20-ыг дуустал архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байхаар болсон. Уг  шийдвэрийн хэрэгжилтэнд Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа. Өчигдөр л гэхэд архи согтууруулах ундаа зарсан тохиолдол цөөнгүй гарчээ.  Тухайлбал,  БГД-1 хорооны нутаг дэвсгэрт 01-р сарын 18-ны 00 цагийн үед ХУД-5 5 хороонд суух Б /эр.38н/ нь “Toyota Crown” автомашинд ОХУ-д үйлдвэрлэсэн нийт 12ш архийг хууль бусаар худалдан борлуулж байсан.

Мөн БГД-9 ”Горький ... тоотод суух М /эр.29н/ нь 01-р сарын 18-ны 00:50-д “Улаанбаатар” архи 0,5гр 1ш, “Сэнгүүр” 2.5л шар айраг 12ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг

БЗД-13 “...” зочид буудал 01-р сарын 18-нд ЧД 12 хороонд суух С /эм.49н/-нь “Жигуловская” 2.25л шар айраг 6ш, “Соёрхолт” 0,5л архи 2ш, 0,75л архи 2ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг

БГД-9 ”...” зочид буудлын гадна “Toyota Рrius-20” автомашинд БГД-9 хороонд суух А /эр.25н/ нь “Соёрхол” архи 3ш, “Сэнгүүр” пиво 2.5л 12ш-ийг хууль бусаар худалдан борлуулж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч харкяа цагдаагийн хэсгүүд хэргийг шалгаж байна. 

Архи, согтууруулах ундаа худалдсан иргэдийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу баривчлан саатуулж, зарж байсан архи, согтууруулах ундааг хураан авч, олсон орлогыг улсын орлого болгох юм.  

Тиймээс иргэд энэ төрлийн зөрчил гаргахгүй байх, энэ сарын 20-ныг дуустал  архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анахааруулж байна.  Ингэснээр та өөрийн амь нас эрүүл мэндийг болзошгүй эрсдлээс сэргийлнэ.