Баянгол дүүргийн IV хороонд зочид буудлын төлбөрөө төлөхгүй зугтаж байгаад гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө  “...” зочид буудлын IV давхарын цонхоор хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад,  тус зочид буудалд буудалласан 19 настай Б төлбөрөө төлөхгүй цонхоор буух гэж байгаад унаж хүнд гэмтсэн байна. Одоогийн байдлаар Б-г  ГССҮТ-ийн “Хавсарсан гэмтлийн тасаг”-т хэвтүүлэн эмчилж байгаа аж. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс  шалгаж байна.