2017.01.19 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 08.22-17.36

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 1 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 22, Тэргүүн дагуул одтой, улаан морь өдөр.

Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.