Дэлхийн содон амжилтуудыг бүртгэдэг ном бол Гиннесийн ном билээ. Энэхүү номд дэлхийн хамгийн жижигхэн хүний бүртгэлд Непалийн оршин суугч, 73 настай  Мастер Нау (Master Nau)  шалгаруулалтад  бүртгүүлэхээр Карманду руу нисч иржээ. Түүний өндөр ердөө л 40.6 см юм байна. Катманду дахь дээд амжилтын төлөөлөгчид цор ганц хүний хэмжээсүүдийг л тэмдэглэж авах ёстой байдаг аж.

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номын төлөөлөгч Тханешвар Гурагаин (Thaneshwar Guragain) түүний талаар  “Нау-д аятайхан боломжууд байна” гэжээ.

Мастер Нау нь Катманду хотоос баруун урагшаа 350 километрт орших Бхайрахава (Bhairahawa)-д отгон дүүгийндээ амьдардаг юм байна.Тэрбээр өөрөө биеэ даагаад явж чаддаггүй юм.