Социалогийн шинжлэх ухаанд улс орны нийгмийн төлөв байдлыг судалдаг ийм нэртэй нэгэн индекс байдаг ажээ. Энэ индексийн хэмжээгээр нь жагсаахад Монгол улс дэлхийн 200-аад улсаас нилээ хойгуур жагсдаг гэнэ. Монгол улсын хойно дайн самуунтай цөөхөн улс л байдаг аж.

 

МАН-ы 2016-оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөрт энэ индексийг ахиулах амлалт орсон гэнэ.

Монголд дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй тул гадаадын барааг нутагтаа оруулж ирэн үнийг нь нэмэн зардаг бизнесс зонхилоно. Энэ хирээр иргэд нь гадаад улсуудаас үнэтэй бараа хэрэглэнэ. Цаг уурын нөхцөл муу тул тариа ногоо тарихад гаргах зардал нь бусад улсуудынхаас их байдаг. Тиймээс нутагтаа үйлдвэрлэдэг гэх гурилан бүтээгдхүүн нь ч үнэ ихтэй.

 

Бараг 70 сая малтай гэх авч, малын мах нь дэлгүүрийн лангуун дээр ирж зарагдах хүртлээ олон шат дамжлага дамжин үнэн нь нэмэгдсээр яг хэрэглэгчидэд хүрэхдээ дэлхийн зах зээлийн ханшаас дээгүүр шахуу үнээр зарагдана.

 

Монголын боловсролын үйлчилгээ маш муу. Төрөөс ерөнхий боловсролыг иргэдэд үнэ үгүй олгоно гэх авч, багшлах боловсон хүчний зан харьцаа ба мэдлэг муу тул боловсролын чанар гэх юм байхгүй шахуу юм. Товчоор хэлбэл дэлхийн хамгийн муу багш нар Монголд байна. Дэлхийн ямар ч улсын сургууль Монголынхоос хамаагүй илүү байдаг.

 

Энэ сургууль гэх ойлголтод 12 жилийн ерөнхий боловсролын сургуулиас эхлээд бүх их дээд сургуулиуд хамаарна.

 

Монголын эрүүл мэндийн салбар нь шилжилтийн шатандаа явна. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ нь чанарын хувьд дэлхийд бараг адагт орно. Эмч, ажилчдынх нь зан харьцаа гэж авах юм байхгүй. Эмнэлэгээр шагайсан Эрүүл хүнийг өвчлүүлж, өвчтэй хүнийг үхүүлдэг газар гэхэд буруудахгүй. ккк. Сургуулийн өмнөх насны хүүхдийн Цэцэрлэг нь бас л иргэдийг уурлуулж, бухимдалыг нь бардаг газрын нэг юм.

 

Дэлхийн бусад улсуудад хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж хонон өнжин оочерлож, эцэстээ хонжворт сугалаа зохион байгуулан шийддэг гэвэл Онигоонд орж мэднэ. Гэвч энэ бол Монголын жирийн бодит амьдрал юм. 

 

Монголын Цагдаа, Хууль, Шүүх мэтийн байгуулагын хүнд суртал, дарамт үүсгэх энэ тэр нь бол ёстой хэлэх юм байхгүй. Иргэдийг жинхэнэ тамладаг газрууд тэд.

 

Монголын бизнессийн орчин нь ч авах юм байхгүй. Төрийн шат шатны байгууллагууд бизнесс хийдэг хүмүүсийг дарамтлана. 
Дээр нь АТГ гэж нэг газар бий. Энэ АТГ нь уг нь иргэд ба бизнесс эрхлэгчдийг дарамтлаж авилгал авч байгаа төрийн албан хаагчдыг хянах үүрэг бүхий байгууллага. Гэтэл бизнесс эрхлэгчдийг энэ АТГ-ын шийдвэрээр олноор нь шоронд хорьдог болчоод байгаа юм.

 

Дээр нь нэмээд утааны асуудал гэж байна. Ядуурсан иргэд УБ-ын захаар амьдрах ба тэд өвөлдөө нүүрс түлнэ.

 

Энэ нүүрсний утаа УБ-г бүхэлд нь бүрхэж хордуулна. УБ-нь агаарын бохирдолоороо дэлхийд бараг тэргүүлж явна гэнэ лээ. УБ-д бизнесс хийгчдийн ихэнх нь гадаадаас оруулж ирсэн барааны үнийг нэмж зарах ажээ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд долларын ханш өссөнөөр гадаадын барааны үнэ дийлдэхээ больжээ.

 

Ядуурсан иргэд аль хямд үнэтэйг нь авна. Иймээс дэлгүүрийн барааны борлуулалт муудаж, харин ТҮЦ-ний барааны эргэлтийн хурд нэмэгдэж байгаа гэнэ. Гэтэл МАН-ы дэмжигч, хандив өгөгч нар нь дэлгүүр эрхлэх ба МАН-ы УБ- хотын дарга С.Батболдодоо энэ муусайн ТҮЦ-ийг зайлуулж өгөөч гэж хүсэлт гаргадаг гэнээ.

 

С.Батболд сүүлийн үед ТҮЦ-тэй ид тэмцэж байна.

 

С.Батболд хэлэхдээ: ТҮЦ-нүүд дээрх АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКСИЙГ бууруулж байгаа тул нүүлгэж байгаа гэх ажээ. 

www.24tsag.mn