Солонгост, Хонконг, Бээжинд монгол залуус хулгай хийж байгаад баригдлаа, монголчууд хаа явсан газраа хулгай хийж амьдардаг гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд гадна, дотны цахим сайтуудаар нэлээд гарах болсон.

Манай улсын үнэт эдлэлүүд болон эртний бурхад олон улсын хулгайчдын анхааралд өртдөг болжээ. Тодруулбал, Солонгостой нэлээд танигдсан хулгайч Пак гэх иргэн манай улсад орж ирж хулгай хийжээ. Ингэхдээ боломжтой, баян айлуудын бурхаынг хулгайлжээ.

Ингэхдээ эхлээд ямар айл хичнээн төгрөгийн үнэтэй ямар бурхантай болохыг мэдэхийн тулд Соронз сэтгүүл, зарим телевиз зэргээр гарсан мэдээллийг шүүн уншиж судалгаа хийдэг байжээ.

Мөн олны танил эрхмүүдийн гэртээ бурханыхаа өмнө авахуулсан зургуудыг хайчилж авч хэдпэн төгрөгийн үнэд хүрэхийг нь судалдаг байжээ. Ингээд тухайн айлуудыг олж хулгай хийхдээ цонхыг нь хагалж ордог байсан аж. Нийтдээ тэрээр зургаан айлд орж хулгай хийсэн бөгөөд үнэт буханаа алдсан айлуудын дунд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Гацууртын Чинбат зэрэг айлууд байгаа ажээ.

Хулгайч Пак нэлээд хэдэн тэрбум төгрөгийн бурхан хулгайлсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийгн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа ажээ.

Г.Нар

zaluu.mn