Олон нийтэд зориулан нээлттэй лекц зохион байгуулж байна. Монгол улсын Гавьяат багш, Удирдлагын академийн профессор Т.Лхагваа "Тусгаар тогтнолын нууц: уламжлал, төлөв хандлага" сэдвээр нээлттэй лекц уншина.

Лекц 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 301 тоот лекцийн танхимд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70132135, 91055262 утсаар лавлана уу...