Банкуудын шимтгэл авах асуудлаар шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй байгаа
2017/01/20
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нэр бүхий есөн банкийг иргэдээс ирсэн гомдлын дагуу шалган иргэдэд зээл өгөх нэрийдлээр 0.5-1 хувийн шимтгэл авдаг байдлыг шалгаж шүүхэд хандсан ч амжилт олоогүй байна.
Уг нь арилжааны банкууд дээрхи шимтгэл авч байгаа нь өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн аль алийг нь зөрчсөн үйлдэл. ШӨХТГ нь банкуудыг нийт зургаан удаа шүүхэд хандсан ч эцсийн шийдвэр ялагдсан байна.
Банкууд зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог ч зээлээ өгөхдөө иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл, хураамж авч байгаа нь банкууд тухайн олгосон зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авах нь зүйтэй болоод байна.
Жишээ нь: нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгний шимтгэл авч байхаар боллоо.
“Банкны зохицуулалтад “шимтгэл” нь зээлийн үнийн дүнгээс хамаарч өөр өөр байхаар, харин “хураамж”-ийг тухайн банк тодорхой дүнгээр тогтоож харилцагч бүрээр төлүүлэх тогтсон дүн байхаар тус тус заажээ. Зээлийн үйлчилгээндээ шимтгэл, хураамжийг тус тусад нь тооцон авч байгааг шууд буруутгах аргагүй үндэслэлгүй байна” гэжээ.
Мөн ШӨХТГ-ын агентлагийн улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага нь шууд хууль зүйн үр дагавар үзүүлэхгүй, хариуцлагын утга агуулгагүй, харин тухайн банкуудыг ирээдүйд банк, санхүүгийн салбарт бий болох хөгжил, зөв хандлага, өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрхийг илүү таатай хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх үйл явц гэж тодорхойсон дүгнэлт гаргасан гэж ШӨХТГ харж байна.
Банкууд өөрийн хэт явцуу эрх ашигт нийцүүлэн, түрэмгий, мөн төрийн эрх бүхий байгууллагын хуулиар олгогдсон хяналтын чиг үүргийг зориуд сулруулах гэсэн сонирхолд хөтлөгдөн зүй ёсны шаардлагыг өөрийнх нь “эрх ашгийг зөрчсөн” гэж мушгин маргаж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй байгааг ч хэлсэн юм.
Дашрамд дурдахад: ШӨХТГ нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг ул суурьтай шийдвэрлээгүй, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг огт хэрэглээгүй, Монгол банкны Ерөнхийлөгчийн “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам“-ыг оновчтой хэрэглээгүй, буруу тайлбарлаж дүгнэсэн, түүнээс гадна зээлийн бүтээгдэхүүний хувьд хүүгээс гадна хэрэглэгчээс авч байгаа шимтгэл, хураамжтай холбоотой нотлох баримтыг буруу шинжлэн судалсан, зөрчлийг илрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэх талаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй, хяналт шалгалтыг дутуу хийсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн гэх зэрэг цөөнгүй асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гомдлыг гаргасан аж.
М.Буянжаргал
www.Cityinfo.mn
Зочин · 2017/01/20
gadnii bankuud irgeded zeel oghguishdee manaihan uneher teneg humuus ymaa gadnii bank orj irheere tom tosluuded l zeel ogno
Зочин · 2017/01/20
УИХ банк% банк бус санхүүгийн байгуулагын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудаа эргэн харах цаг нь болжээ. Эдгээр хуулиудад зөвхөн банкинд үйлчилсэн нэг заалт байдаг. Тэр заалт уг нь ийм байгаагүй. Өмнө нь зээлийн гэрээний хугацаанд л хүү тооцогдож, уг хугацаа дуусмагч 1 удаа 1 сарын хүүнд нэмэгдэл хүү тооцдог байсан. Гэтэл УИХ үүнийг өөрчилж, банкны талд ашигтайгаар, ард түмнийхээ талд бол шулан мөлжсөн заалт оруулж, одоо иргэн банкнаас зээл авсан бол зээлийн гэрээний хугацаанд хүү төлнө, тэгээд зээлээ төлөн төлтлөө нэмэгдүүлсэн хүү төлдөг болгон өөрчилсөн байна. Энэ бол шуналт луйвар юм. Энэ бол иргэнээс зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийг булаан авах зорилготой, өөр юу ч биш.
иргэн · 2017/01/20
Гадны банкуудыг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн оруулж ирээд байгаа юмуу хаашаа ен,Жирийн ард иргэд тэндээс зээл авч чадахгүй юм бишүү
иргэн · 2017/01/20
Маш зөв сэдэв хөндөж байна шүү. Банкнуудын зээл олгохдоо авдаг шимтгэл яаж ч бодсон луйвар санагддаг.Орон сууцны зээл авчихсан хүн ипотек руу шилжих бол анх ямар бичиг баримт бүрдүүлсэн тэр л баримт бичгийг бүрдүүдэг шдэ.Шимтгэл яг ижил авна.Арай л бишээ.Монгол улсын төр банкны бодлого буруу учраас ард түмний амьдрал дээшлэхгүй байгаа юм шүү дээ. Банкны бодлогоо л хумих хэрэгтэй дээ.МАН үүн дээр анхаарчихвал ард түмнийхээ нуруун дээрх ачааны дийлэнх хувийг аваад хаячихна.МАН-г сонгосондоо ч ард түмэн харамсахгүй болно шүү.Амжилт
8989 · 2017/01/20
дэмжиж бна
Henk · 2017/01/20
http://Cash4Visits.com/ref.php?refId=344085
энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 287000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та лЗочин99 · 2017/01/20
Энэ хэдэн шуналтай банк, мулгуу төртэйгээ нийлээд ард түмнээ шулж дууслаа. "Нударганчууд сөнөтүгэй" гэсэн Галсангийн үгийг санагдуулж байна.
Nowsh · 2017/01/20
Mongoliin shuugch nar gej hudaldagdaad duuslaa bankuud ene 1% bol deerem hiij bga ym zeeldegcheesee. Araichdee bankuudaa ta nar ingej bhaar dampuuraad chaddag ni garj ireesei
Nowsh · 2017/01/20
Mongoliin shuugch nar gej hudaldagdaad duuslaa bankuud ene 1% bol deerem hiij bga ym zeeldegcheesee. Araichdee bankuudaa ta nar ingej bhaar dampuuraad chaddag ni garj ireesei
gadnii bank orj ireesei · 2017/01/20
bank bish zugeer mungu huulegchid shdee
s · 2017/01/20
Gadnii bankuud orj ireesei
zochin · 2017/01/20
zub