Өнгөрсөн  УИХ-ын сонгуулийн өмнөхөн ” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  гадаадын компанид заржээ” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн асан Ц.Баянсэлэнгэ  хийсэн  нь тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн.  Үүний араас  буюу сонгуулийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг  Эрдэнэтийн 49 хувь  зарагдсан нь үнэн гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа Хөгжлийн Банк худалдан авсан. Бид Монголдоо Эрдэнэт үйлдвэрээ үлдээж авч чадлаа” хэмээн мэдээлэл хийсэн нь сонгуулийн бужигнааныг далимдуулан хуйвалдаан хийлээ гэх хардлагыг төрүүлж олон нийтийн дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч Ерөнхий сайдын хэлээд байсан Монголын гэх Худалдаа хөгжлийн банкны 98 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтай болох нь ч илэрч УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж  сүртэй  мэдэгдэл хийж би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна гэж байсан ч харамсалтай нь энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдож эхэллээ.

Өнгөрсөн хоёрдох өдөр болсон  МАН-ын УЗ-ийн хурал, гуравдахад хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож “Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой.