2017.01.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26

ӨВЛИЙН ДУНД ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 08.17-17.41

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 1 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.