МҮБХ-ны хурлаар сэргээшийн шинжилгээг бөхчүүдээс заал танхимын барилдааны үеэр авдаг болох шийдвэр гаргасан.

Шинжилгээг өмнө нь зөвхөн Үндэсний Их баяр наадмаар авдаг байсан бол энэхүү шийдвэрийн хүрээнд ямар нэгэн барилдааны үеэр бөхчүүдээс шинжилгээ авах юм байна.

Мөн Сэргээшийн сорьцыг шинжилдэг лаборатори оруулж ирэхээр ажиллаж байгаа ба үүнд нь бөхчүүд хандив өргөж эхэлжээ. Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат, УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, "Алдар" спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр нар тус бүр нэг сая төгрөг хандивласан аж.
Эх сурвалж www.wikimon.mn