2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон явган зорчигч 2. Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

СХД-ийн нутаг Товчооны зам, Архангайн салдаг уулзварт T.Prius  маркийн авто машины жолооч Г нь T.Landcruiser  маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй А, 1.2 сартай эмэгтэй Х, 6 настай эмэгтэй Х, 29 настай эмэгтэй Г нарын 4 хүн гэмтжээ.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.