Япон улс руу ажилд найдвартай зуучилна гэсэн аман зар тарааж, улмаар олон арван хүнээс мөнгө залилсан этгээдүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

Н.Пүрэвсүрэн, Д.Нарантуяа гэх хоёр хүн өнгөрсөн оны 2-5 сард өөрсдийн танил тал бүхий л сүлжээгээ ашиглан Япон руу ажилд зуучилж явуулна гэх аман зар тараалгажээ. Тодруулбал,  “Японы “М&U Глобал” компанийн албан ёсны төлөөлөгч “Gala tour” компани Монголоос тус улс руу гэрээт ажилчин нэг жил зургаан сарын хугацаатай гаргана. Манай компани Монгол Улсын Засгийн газартай ажиллах хүч гаргах албан ёсны гэрээ байгуулсан” хэмээн 200-аад иргэдийг хууран мэхэлжээ. Д.Нарантуяа гэгч нь “Gala tour” компанийн захирал бол түүний нөхөр Н.Пүрэвсүрэн нь Япон талыг хариуцсан гэх нэр зүүсэн нэгэн юм байна. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар гэхэд  140 гаруй иргэнээс тус бүр 1-4.5 сая төгрөг хураан авсан ч, нэг ч иргэнийг хилийн дээс алхуулж чадаагүй  гэх мэдээлэл байгаа юм. Япон явж ажил хийе гээд ирсэн хүмүүсийг  япон хэлний 21 хоногийн бэлтгэлд 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр суу гээд заавал суулгадаг байж. Улмаар бүртгэлийн хураамж гэж 1 сая төгрөг авдаг байсан байна. Гэхдээ иргэдээс авсан мөнгөний дүн харилцан адилгүй бөгөөд 1-4.5 сая төгрөг авч байжээ.  2016 оны 6 дугаар сараас эхлэн сургалт явуулж, хүмүүсийг залилсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаад олон иргэн нэмж гомдол гаргаж байгаа гэнэ.

Албан ёсны компанийн нэр сүртэй, бүх зүйл албан ёсных гээд байхаар нь итгээд залилуулсан хүмүүс ихэвчлэн ах дүү танил талаасаа анх мэдээлэл авч очжээ. Гэвч бүгд хамтдаа мэхлэгдээд байгаа аж. Хэлний сургалтын төлбөр гэж 300 мянган төгрөг,  бүртгэлийн хураамж болох 1 сая төгрөгөө өгсөн олон иргэд гомдолтой байгаа аж. Мөнгөө буцааж авъя гэхээр удахгүй явуулна, 7 хоног хүлээж бай, код ирнэ, хөөцөлдөж байна, жаахан хүлээ гэсээр байгаад 6 сарын хугацаа өнгөрчээ. Бүр сүүлдээ мөнгөө авъя гэхээр ээж японд байдаг одоо ирэх гэж байгаа ирэхээр нь мөнгийг чинь өгнө гэсээр өдийг хүрсэн гэж хохирсон иргэдийн төлөөлөл хэлж байгаа юм.

16216003_700748923433128_1884402271_n16244197_700748563433164_768841861_n16244139_700748803433140_20326948_n

Хохирсон бүх хүн анх энэ тухай мэдээллийг Д.Нарантуяагийн найз нөхдийн хэлхээ холбооноос  мэдэж очиж байсан гэж хохирсон иргэн хэлж байгаа юм. Н.Пүрэвсүрэн нь хилийн хоригтой байгаа болохоор Япон явж чадахгүй энд байгаа аж. Тэдэнд хууртсан иргэд  мөнгө олж өгөхийн тулд зарим нь хашаа байшингаа зараад, зарим нь ломбарданд юмаа тавиад хуруу хумсаа хуйхлан байж мөнгө олж өгцгөөсөн байдаг аж. Тиймээс хэцүү байгаагаа хэлж буй юм. Ингээд хохирсон иргэдийн төлөөлөл болох 3 хүний хэлж ярьсныг хүргэе.

 Хохирогч Н: Удахгүй явуулна гэж үргэлж худлаа хэлдэг байсан

Би нэг найзаасаа Япон улс руу 1 жил 6 сарын хугацаатай ажилчин гаргадаг газар байна гэж сонсоод 2016 оны 6 сарын 19-нд Gala Tour  компанийн захирал гэгдэх Д.Нарантуяатай уулзсан.  Япон явахын тулд сургалтад хамрагдаад 9 сарын 15-наас явж эхэлнэ гэсэн. Сургалт нь явж дуусаад 9 сарын 12-нд гэрээ хийж 1 сая төгрөг төлсөн. Цаг хугацаа өнгөрсөн, 10 сарын 20  болсон. Утсаар холбогдож хэд хэдэн удаа уулзсан. Одоо удахгүй явуулна. Японоос хариу ирэхийг хүлээж байна. Код ирнэ гэсэн тайлбаруудыг авсаар 11 сар талдаа орсон. Энэ хугацаанд үргэлж худлаа хэлдэг байсан. 12 сарын эхээр визэнд орох гэж байна орчуулгын төв дээр хүрээд ир гэж хэлээд өөрөө ирэхгүй утсаа салгаад алга болсон.

Бүр сүүлдээ за больё, мөнгөө авъя гэж хэлээд өгөхгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй, уулзаж чадахгүй сүүлдээ цагдаад хандаад хүлээгээд сууж байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу