Нэгэн хэвийн хэвшмэл жүжигчдээс манай үзэгчид уйдаж эхлээд байгаа. Тэгвэл шинэ дүр төрхийг гаргасан, залуу уран бүтээлчдээс бүрдсэн нэгэн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Монголын кино урлагт шинэчлэл хийх энэхүү уран бүтээлийн нэр нь "Шилжилт. Бодит түүхээс сэдэвлэсэн энэ кино 2010-2011 оны үйл явдлыг харуулах ба тэр үеийн нийгэм, нууцлаг түүхийг бодитоор сөхөх нь эцэг эх хүүхдүүдэд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах биз ээ.  

 "Airkreativ" болон "Бид хэд нэгдэл"-ийн хамтын бүтээл болох "Шилжилт" УСК ирэх сарын 09-ны өдөр бүх кино театруудаар гарч эхлэх юм. Ингээд уг киноны анхны трайлерыг хүргэж байна.