УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолттой яваа тул хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалав. 

 Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан бөгөөд тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.