Баянгол дүүргийн II хорооны нутаг, “Ногоон төгөл” хотхонд архидан согтуурсны улмаас таван хүн амиа алдсан хэрэг гарч, дуулиан шуугиан нь одоо ч намжаагүй байна. Тус хотхоны 73 дугаар байранд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн хамт архи ууж, өөр өөр орцонд ил харагдах, гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн харьяат 55 настай Г Баянгол дүүргийн XIII хорооны нутагт амиа алдсан, дэргэдээс нь эд мөрийн баримтаар ”Бурхан халдун” гэх архины шил хураан авсан гэнэ. Харин тав дахь хүн нь гудамжинд хорвоог орхисон байжээ. Тэд нас барахаасаа өмнө буюу энэ сарын 15-ны үдэш нийлж архидсан байх магадлалтайг эх сурвалжууд хэлж буй юм. Хэргийн газарт хийсэн үзлэгээр “Найрсаг” хэмээх архины шил хоёр, шил цэвэрлэгч “Гайхмаараа” нэртэй шингэний сав олдсон.  Дээрх “Найрсаг” хэмээх архийг “Мөнхжин-Од” гэдэг компани үйлдвэрлэдэг бөгөөд тус компани  өмнө нь олон удаагийн шалгалтад бүдэрч, зургаа, долоон жилийн өмнөөс л асуудалтай хэмээн шалгагдаж бай­жээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу