Эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 2016 онд 14, байгалийн гамшигт өртсөн хүүхэд 68, амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд 28, садар самуун, хүчирхийлэлд өртсөн хүүхэд 165, зам тээврийн осолд өртсөн хүүхэд 313, ахуйн осолд өртсөн хүүхэд 304 байна.

Өрх толгойлсон эх 2016 онд 77.7 мянга болж, өмнөх оноос 88.9 (1.1%), өрх толгойлсон эцэг 20.6 мянга болж, өмнөх оноос 163 (0.8%)-аар буурчээ. Үүнээс үзвэл 2016 оны байдлаар Монголд 100 мянга орчим өрх толгойсон эцэг, эх байна. Өрх толгойлсон эхчүүдийн:
 45.3 (58.3%) мянга нь 3 хүртэлх,
 25.9 мянга (33.4%) нь 3-5 хүртэлх,
 6.5 (8.3%) мянга нь 6, түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.
Мөн улсын хэмжээнд 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрх 36.3 мянга болж, өмнөх оноос 230 (0.6%) өрхөөр нэмэгджээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2016 онд 101.0 мянга болж, өмнөх оноос 737 (0.7%)-гоор буурчээ.