Лхагвасүрэнгийн Бүжинлхам хэмээх долоон настай охин элэг яаралтай шилжүүлэн суулгуулах шаардлагатай байна.  Тодруулбал охин төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй бөгөөд хоёр сартай байхдаа цөсний суваг нээх  касайн хагалгаанд орсон байна.  Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй л бол  охин урт наслах боломжгүй юм.  

Охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал,  эмчилгээнд нь 70сая төгрөг хэрэгтэй ажээ. Тиймээс  хандивын аяныг  цахим орчинд өрнүүлээд  байгаа.  Хэрвээ уншигч та бүхэн  охинд туслахыг  хүсвэл  Л.Бүжинлхамын нэр дээрх

Хаан банкны 5042409122

Голомт банкны 1605121634

Төрийн банкны 105000721324 тоот данс руу мөнгө шилжүүлнэ үү.  

Хурдан эдгээд эмч болох хүсэлтэй  Бүжинлхам охинд туслахыг уриалсан хэвлэлийн бага хурал өнөөдөр  15:00 цагт 11-р хороолол Хэвлэлийн хүрээлэнгийн баруун хойно MNBC кабелийн телевизийн байранд болно.  Хэвлэлийн бага хуралд “Тэнгэрийн Модун” ТББ-ийн тэргүүн  Г.Батхүү, “Рэкетир” кинонд Саяны дүрд тоглосон жүжигчин Саят Исембаев, “Мишээл экспо” ХХК-ийн захирал  Э.Энхболд болон Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү  нар оролцох юм.