Эрдэнэс таван толгой ХК-ний “Таван толгойн Цанхийн баруун уурхай нь 2013 оны 06 дугаар сард уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Цанхийн ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй юм.

“Таван толгойн Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” 2 багц тендерийн нээлт 2017.01.23-ний өдөр боллоо.

Багц №1 “Уулын ажил явуулах” тендерт хамгийн бага үнийн саналыг “Монголын уурхайчид” түншлэл буюу Хишиг арвин индастриал ХХК, Мера ХХК, Олборлолт ХХК тус тус өгчээ.

Харин компаниудын түншлэл Моннис ХХК, УУҮО ХХК, Спешл майнз ХХКомпаниуд нэг тэр бум төгрөгийн илүү үнийн саналыг өгсөн байна.

Багц №2 буюу “Нүүрс экспортын машинд ачих” тендерт Олборлолт ХХК хамгийн бага үнийн санал өгч Хишиг арвин индастриал ХХК, Говь эквипмент ХХК-ын үнийн санал удаалсан байна.

Өнгөрсөн оноос Цанхийн уурхайгаас SGS ХХК-ний өмнөөс Хишиг арвин индастриал ХХК болон Олборлолт ХХКомпаниуд хөрс хуулах, нүүрс гаргах ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм.