Залуусын хүсэн хүлээдэг Джаз. Поп урсгалаар онцгой сайхан дуулдаг МУСТА залуу дуучин Ц. Хулангийн бие даасан  “MY WORLD” уран бүтээлийн тоглолт 11-р сарын 11-нд 19 цагаас Филармоний концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна.

“MY WORLD” хэмээх уран бүтээлийн тоглолтын хөтөлбөртөө гадаадын джаз болон өөрийн орны кино жүжгийн дуунуудаас оруулсан нь улам ч сонирхолтой болгож байна.. Түүний тоглолтонд урилгаар МУСТА Б.Цэдвээ, Т.Амина, Л.Насанбуян, Н.Наранбаатар болон “Voice group” оролцож тэрхүү үдшийг джаз дуугаар цэнгүүлэх нь ээ. Нэг оройг джаз хэмнэлээр мэдрэхийг хүссэн хэн бүхнийг энэхүү тоглолтонд урьж байна.

Тасалбар: 15.000 ₮, касс утас: 323672 лавлах утас: 70118012, 99187350, 99097379, 98002380