Сүүлийн үед олон гайхалтай уран бүтээлээрээ Монголын урлагт хүч төрөн гарч ирж байгаа дуучид бол Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ.

   Бид өмнөх мэдээллээрээ тэдний "Монголын цагаан сар" хэмээх уран бүтээлийг нь танилцуулж байсан. Тэгвэл энэ долоо хоногт эрхэм уран бүтээлчидийн маань "Хайрын бэлэг" нэртэй дахин нэг шинэхэн уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ.

   Дууны аяыг МУГЖ Д.Отгонбаяр, үгийг Б.Ганхүрэл бичсэн бол клипыг "2B Entertaiment"-ын хамт олон бүтээсэн байна. Ингээд уншигчиддаа дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын "Хайрын бэлэг" хэмээх гайхалтай уран бүтээлийг хүргэж байна.