Шарлотта Харрисон хэмээх бүсгүй интернет худалдаанаас 30 доллараар нэгэн өндөг худалдан авсан байна. Улмаар өндгөө 47 хоног "инкубатор"-т даржээ. Өндөг хагарахад тэмээн хяруулын дэгдээхэй байсан ажээ. Өдгөө бүсгүй тэмээн хяруулаа хэрхэн байгальд нь тавихаа ч мэдэхгүй байгаа гэнэ. Учир нь тус тэмээн хяруул адуу шиг том биетэй болдог гэнэ.