Дуу бичлэгийн “Анир” sound records нь 2003 онд байгууллагдсан бөгөөд өдгөө 10 нас хүрч буй юм. Тус студи нь энэ хугацаанд монголын дууны уран бүтээлчидтэй тэр дундаа нийтийн дууны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ зэрэг олон нэртэй дуучид “Анир” sound records –оос уран бүтээлийн гараагаа эхэлж одоог хүртэл уран бүтээлээ туурвин хүргэсээр байна.

   Мөн энэ хугацаанд дууны уран бүтээлээс гадна дан хөгжмийн бүтээлүүд, кино жүжгийн хөгжмүүд болон хүүхдийн дуу  гэх мэт олон төрлөөр урын сангаа баяжуулж ирсэн түүхтэй. Нийт 100 гаруй CD цомгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн иржээ. Үүнд: ТС МУГЖ Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”, МУГЖ Г.Эрдэнэбат “Сэнгүр горхины урсгал” МУГЖ Түвшинтөгс “Бурхан бумбын орон”, МУГЖ С.Жавхлан “Чононгоо”, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ “Хайрын хишиг”, “HIT” цомог “Би Монгол хүн”, МУГЖ Энхзул “Бүүвэйл хорвоо”, МУГЖ Ширмэнтуяа “Ардын дууны цомог” “Уртын дууны цомог” “Зохиолын дууны цомог”, МУСТА С.Баттулга “Амин хайртай", МУСТА Хишигбаяр Дэлгэрмаа “Би чамд хайртай” “Марал буусан шөнө” “Тэнгис хөх салхи”, МУСТА Д.Намсрайноров “Сэвлэг шиг бүүвэй шиг”, Дуучин П.Идэржавхлан “Эрч хүч”, Дуучин Бурмаа “Хайргүй байхын аргагүй”, МУГЖ Ариунбаатар “Илүү ч үгүй дутуу ч үгүй”, Дуучин Түмэн-Өлзий “Сэтгэлийн толь", Classic gem хамтлаг “Миний эх орон”, Voice group “Voice off Mongolia”, "Увертюра" хамтлаг "Удиртгал" цомог гэх зэрэг дууны цомгуудыг гаргаж байсан.­­­ 2010 онд МУУГЗ Б.Бямбабаярын хөгжим Ганхуягийн зохиол МОНО Опера мюзиклын хөгжмийн найруулга, 2011 онд Нацагдоржийн хөгжим ДБЭТеатрт тавигдсан “Тунгалаг тамир” романаас сэдэвлэсэн мюзклын хөгжмийн найруулга, 2012 онд “Гэгээн МУЗА 2012” наадмын шилдэг хөгжмийн бүтээл “Тэнгэрийн хүү” зэрэг хөгжмийн томоохон бүтээлүүд дээр ажиллаж байсан.

   Түүнчлэн 2010,2011,2013 оны үндэсний их баяр наадмын нээлтийн хөгжмийн найруулга мөн БНХАУ, ӨМӨЗ орон, Казак, Буриад зэрэг зэргэлдээх улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.

   Энэхүү хамтлаг уран бүтээлчдийн шинэ бүтээлийг сонсогч олонд хүргэж байгаа  "Анир" sound records-н хамт олон 10 жилийн ойн хүрээндээ цуврал томоохон ажлуудыг хийж байгаа юм. Тус студи нь 10 жилийн ойгоо тохиолдуулан хамтлаг, уран бүтээлчдтэйгээ хамтдаа тэмдэглэж буйгаараа энэхүү арга хэмжээ онцлог болж байгаа билээ. Тухайлбал,

   11 сарын 01-15-ны хооронд, 1. Хүүхдийн дууны шүлгийн уралдаан: -Дуу бичлэгийн "Анир" стиуди СБД-ийн 135-р цэцэрлэгтэй хамтарч бага насны 3-5 насны хүүхдүүдэд зориулсан уралдаан мөн Бүтээлчдийн болон сонирхогчдын бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авна.

   11 сарын 15 Хэвлэлийн бага хурал

  11 сарын 18-нд Эрдэм шинжилгээний бага хурал "...Өчигдөр Өнөөдөр Маргааш..." сэдэвт, - Зохион байгуулах комисс, Монголын Урлагийн Зөвлөл, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров

   11 сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас "...Өчигдөр Өнөөдөр Маргааш..." хэмээх нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болно. Тус тоглолтонд 3 үеийн шилдэг уран бүтээлчдийн хит болсон уран бүтээлүүд эгшиглэнэ.

   11 сарын 24 " УБ палас"-ын концертын их танхимд уран бүтээлчдийн нэгдсэн хаалтын гала тоглолт амьд хөгжимтэй тоглогдоно. 

   11 сарын 26 "Увертюра" хамтлаг “...ТӨГСГӨЛГҮЙ - ЭХЛЭЛ...” тоглолтоо үзэгчдийн хүслэтээр УБ паласын концертын их танхимд ганцхан удаа тоглоно

Анир студи болон нийт уран бүтээлчиддээ 10-н жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд нийт үзэгч, сонсогч та бүхэндээ баярын мэнд хүргэе. Ингээд та бүхэндээ 10-н жилийн ойн баярын хүндэтгэлийн цэнгүүний фото сурвалжлагаа хүргэж байна.

 photo 1462907_418173604951346_2015553077_n_zpsbabc08c3.jpg  photo 1460055_418189424949764_2024645291_n_zps9ddca479.jpg  photo 1460230_418182294950477_1817346435_n_zps4a0cc2a4.jpg  photo 1463483_418185321616841_447815632_n_zpsb1ecc999.jpg  photo 1467490_418196528282387_1577669056_n_zpsaab5baab.jpg  photo 1461516_418172341618139_1075812760_n_zps279b8375.jpg  photo 1463328_418176874951019_849023077_n_zps76b89e9f.jpg  photo 1462921_418189224949784_2035482456_n_zps1c17af26.jpg  photo 1461245_418178298284210_1787307940_n_zps04600016.jpg  photo 1461348_418178014950905_1809657477_n_zpsad043ba2.jpg  photo 1461206_418178921617481_1233522033_n_zps643fc3e4.jpg  photo 1460216_418183791616994_2123237466_n_zpsc9453dc1.jpg  photo 1467425_418182721617101_1767637758_n_zpsfb8142d9.jpg  photo 1460053_418189244949782_1967016339_n_zps74b9c31f.jpg  photo 1456621_418174824951224_1772524765_n_zps43474416.jpg  photo 1461060_418177274950979_702000774_n_zpsbde8a95d.jpg  photo 1460014_418180821617291_427984987_n_zps3d98becc.jpg  photo 1459767_418177064951000_470229301_n_zpsc323dbf8.jpg  photo 1459108_418181124950594_764198787_n_zps12fec71d.jpg  photo 1454672_418189804949726_676943467_n_zps0a356a43.jpg  photo 1456793_418194564949250_1097544296_n_zps2036ac7d.jpg  photo 1450182_418183261617047_1889110472_n_zpsd8dc1dfa.jpg  photo 1453247_418183294950377_1270430672_n_zpsfbc05069.jpg  photo 1453418_418181608283879_1300006872_n_zps20f52f39.jpg  photo 1426262_418180264950680_525450679_n_zpsef5109d3.jpg  photo 1450108_418179298284110_217296149_n_zps30e9b7f5.jpg  photo 1395898_418175018284538_1774345206_n_zps9c753cef.jpg  photo 1424490_418194691615904_1354477757_n_zpsbd2726b1.jpg  photo 1395981_418185518283488_1225400410_n_zps2ef86b78.jpg  photo 1426368_418179811617392_135226183_n_zps646fe0c5.jpg  photo 1394288_418189654949741_336737339_n_zps351b432b.jpg  photo 1395899_418176704951036_1090719718_n_zps0ff0b278.jpg  photo 1394110_418195168282523_88506663_n_zps001cb05b.jpg  photo 1394033_418183454950361_603598070_n_zpsb52e135f.jpg  photo 1393772_418176254951081_1952223543_n_zpse9e33bc0.jpg  photo 1392792_418174568284583_1204045373_n_zps84997bc9.jpg  photo 1393674_418194644949242_482968929_n_zpse13bf0d1.jpg  photo 1391909_418185034950203_178793295_n_zps38d28485.jpg  photo 1391910_418173584951348_1654637498_n_zps374e8fc8.jpg  photo 1391687_418181418283898_1788930839_n_zps42753c71.jpg  photo 1004687_418172344951472_1561021195_n_zps8a5cd557.jpg  photo 1391679_418184544950252_111541119_n_zps5cecefcf.jpg  photo 1385647_418195104949196_464572462_n_zpsee229b69.jpg  photo 1382275_418174374951269_131012056_n_zps298b9713.jpg  photo 1236272_418175374951169_1669003928_n_zpsd1d385c0.jpg  photo 1000612_418179051617468_94869790_n_zps71f21815.jpg  photo 994395_418180511617322_1306925170_n_zps03f1acec.jpg  photo 996944_418176308284409_1140169522_n_zps45f461c5.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...