Казахстаны  улсын жүжигчин Саят Исембаев өнөөдөр өглөө Монгол улсад ирсэн. Тэрбээр Монгол улсад гурван ажлаар ирээд байгаа гэнэ. Тодруулбал

  • “Рэкетир” киноны 3-р ангийн зохиол дээр ажиллах
  • Хүмүүнлэгийн үйлс бүтээх
  • Монгол-Казахстаны соёлын солилцоо болон өдрүүдийг зохион байгуулах хэлэлцээ хийхээр  иржээ.

Саят Исембаев “Рэкетир” киноны  гурав дугаар ангийг хийх боломжит хувилбарыг судлахаар ирээд байгаа юм.  Хэрвээ  “Рэкетир” киноны   гурав дугаар анги хийгдэх юм бол зураг авалт Монгол болон ОХУ-д хийгдэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр явцын дунд өгөх ажээ.

Мөн “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, "Тэнгэрлэг Монгол" ТББ Тэргүүн Н.Ганхуяг нарын хамтран зохион байгуулж байгаа хүмүүнлэгийн үйлст жүжигчин Саят Исембаев оролцохоор иржээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилсан "Элэн бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай Л.Бүжинлхам охинд туслахыг уриалж, хүмүүнлэгийн аянд оролцож байгаа.  Энэ талаар  Саят Исембаев: Миний хувьд Монгол улсад хоёр дахь удаагаа ирээд  байна. Зөвхөн кино урлаг ч гэлтгүй  Монгол-Казахстаны соёлын өдрүүдийг зохион байгуулах ажлын хэлэлцээг хийхийн зэрэгцээ “Тэнгэрийн Модун” ТББ, “Мишээл экспо” ХХК-ийн захирал Э.Энхболд, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү нартай хамтран нэгэн гэр бүлийг сонгож  туслах зорилгоор ирсэн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шүү дээ.Тиймээс Монголчууд боломжоороо элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай Л.Бүжинлхам охинд чин сэтгэлээсээ туслахыг уриалж байна. Манай Казахстанд бусдад туслах юм бол буян нь эргэж ирдэг гэсэн үг байдаг. Тийм учраас Л.Бүжинлхам охинд чин сэтгэлээсээ туслахыг уриалж байна.” Гэв.  Лхагвасүрэнгийн Бүжинлхам хэмээх долоон настай охин элэг яаралтай шилжүүлэн суулгуулах шаардлагатай байгаа. Тодруулбал охин төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй бөгөөд хоёр сартай байхдаа цөсний суваг нээх касайн хагалгаанд орсон байна. Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй л бол охин урт наслах боломжгүй юм. Охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээнд нь 70 сая төгрөг хэрэгтэй ажээ. Тиймээс хандивын аяныг цахим орчинд өрнүүлээд байгаа. Хэрвээ уншигч та бүхэн охинд туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын нэр дээрх 
Хаан банкны 5042409122
Голомт банкны 1605121634
Төрийн банкны 105000721324 тоот данс руу мөнгө шилжүүлнэ үү. 
 Л.Бүжинлхам охинд туслахыг уриалах ажиллагаа өнөөдөр 19:00-22:00 цагт Мишээл экспо төвд зохион байгуулагдана. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.