Төрийг төрлийн алба болгож чадсан хамгийн том жишээ бол Н.Алтанхуяг. Ард түмний төлөө гэж худал дулдуйдахдаа ашиг сонирхлоо дээгүүр тавьж олны толгойг эргүүлэх оролдлого нь нэгэнтэй ил болсон. Тэрээр иргэдийн сайн сайхны төлөө гэх нэрийдлээр төрийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж, охин нь будлиулна, 17 тэрбумаар яригдах тендерийг хүргэнээрээ дамжуулан өлхөн зохицуулчихсан. Бүр давраад мөнгөнд шунасан мөлжигч Н.Алтанхуяг дүүгийнхээ нэр дээр "Говь повер" нэртэй компани байгуулж, төрийн өмчит "Эрдэнэс таван толгой" компаниас 4,5 тэрбум төгрөг завшсан нь мөн л ил болсон гэхчлэн дурдаад байвал дуусахгүй. Гэтэл Н.Алтанхуягийн ээлжит шунал ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэгчээр илэрэхэд "яасан ханаж цаддаггүй хүн бэ" гэж халаглах хүмүүс цөөнгүй байсан. "Бидний тавьсан өрийг хүүхдүүд минь төлчихнө" гэж төвөггүйхэн хэлчихдэг ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намын нөхөд нь төдийлөн дэмждэггүй. Одоо бүр ард түмэн ч ойшоохоо болиод уджээ. Түүний авралын ганц гарц бол албан тушаал гэж ташаа ойлгосон Н.Алтанхуяг намын даргын суудал руу улайран дайрахдаа олгой хагаравч тогоон дотроо гэдэг ардын үгийг мартсан бололтой. "Даравч далдайж булавч бултайж байдаг түүний асуудал өнөөдөр ч гэсэн шалгагдсан хэвээр. Гэтэл хууль шүүхийн байгууллагад дуудагдсан нь Н.Алтанхуягийн хийсэн үйлдлийн гэм биш гэнэ. Нам нэгт төрийн тэргүүн болон МАН даргын явуулга гэж жишим ч үгүй хэлээд зогсож байгаа юм. Тогоон дотроо тонгочиж чадахгүй байж төрийн сэнтий руу сарвайх түүний ёсзүйн шаардлага хангах уу...