АН-ын даргад нэр дэвшиж буй алдарт Н.Алтанхуяг шалгагдсаар байна. АТГ түүнийг мөрдөн байцаалтад саад учруулсан гэж хүртэл буруутгаад эхэлчихлээ.

Тодруулбал түүнийг мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч бусдад буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл гэжээ.

Н.Алтанхуягийн шалгагдах болсон шалтгаанаас дурдвал түүний  дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан. Уг хэрэгт авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг аж.

Тиймээс дээрх мөнгөтэй холбогдуулан Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү ажээ.

Үргэлжлэлийг эндээс