2017.01.30 / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

ӨВЛИЙН ДУНД ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 08.09-17.52

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Чөдөр одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.