Нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэсэн. Гэр хороололд нийт 146 мянган өрх амьдарч байгаа. Үүнээс 110 мянган өрх хоёр тарифт тоолууртай. 

 

Харин айл өрх, иргэдийн дунд худлаа, буруу гарч байна гэсэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Уг нь иргэд дор бүрнээ утаатай тэмцэж боломжтой бүхнээ хийж төрийн гаргасан шийдвэрийг таатай хүлээн авсан. Ингээд тень буюу халаагуурыг ашиглах нь ихэссэн гэдгийг ч хэлж байна. Гэтэл тэглэсэн ч төлбөр өндөр гарч байна мөн урьд өмнөх шигээ гарсан талаар хэлсэн юм. Тиймээс тень буюу халаагуурыг ашиглаж тогны төлбөрт унаж байгаа учраас нүүрсээ түлэхээс өөрцгүй байгааг хэллээ. Мөн төвлөрөл ихтэй бүсийн айлуудын хүчдэл нь дийлэхгүй цахилгаан бүдгэрч фускатил бууж байгааг тодотгон хэллээ. Оройн цагаар айл бүхэн хоол хийж, тень асаах гээд ачаалал маш ихээр нэмэгддэг. Тиймээс гэр хорооллын дунд цахилгаан эрчим хүч барих нь хүчдэл болон галын эрсдэл, цахилгааны төлбөр мөн өнөөдөр гамшигийн хэмжээнд хүрсэн утааг арилгах зэрэг олон талыг харсан ажил болно гэж хэлж байна.

Нэгэн эмэгтэй цахилгааны төлбөрийг тэгэлсэн гэж байгаа боловч тен асааж байсан гэтэл төлбөр өндөр гарсан бодож үзэхэд өвлийн турш түлэх нүүрсний мөнгийг нэг сарын цахилгааны төлбөрт төлж байна хэмээн ундуйцан хэлсэн юм.

Мөн иргэд өөрсдөө гэр байшингаа маш сайн дулаалж, эрчим хүчний алдагдалгүй болгох хэрэгтэй. Орос паарыг халаана гэвэл маш их эрчим хүч зарцуулна. Орос паарны 1 секценд 2 л ус ордог. 11 секцэд нь 22 л ус орно. Харин панелан радиторт буюу паар ойролцоогоор 2-5 л ус орно. Тэгэхээр 22 л ус халаах, 2 л ус халаах эрчим хүчний зардал 10 дахин их зөрүүтэй байна.

Утаа бол зөвхөн цахилгаанаар шийдэх асуудал биш юм. Шөнийн тариф нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn