2017 оны 01 дүгээр сарын 28, 29-ны  буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 486 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 384 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2  Зам тээврийн осолд 1 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

            СХД-ийн нутаг Толгойтын зам, СХД-ийн ЗДТГ-ын хойд замд H.Verne  маркийн авто машины жолооч Ш нь T.Prius  маркийн Ү жолоочтой авто машинтай мөргөлдөж 30 настай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн

            Орон нутагт: Өмнөговь аймгийн Ноён сумаас Урагш 10  км шороон замд T.Landcruiser  маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 59 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.

            Нийт зам тээврийн ослын 40-70 хувийг жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ гаргадаг гэж судлаачид үздэг. “Жолоочийн хөдөлмөр” гэсэн нэр томъёо нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцдог. Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн  ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна. Хөдөлгөөний эрчимээс ихэнхдээ хамаардаг мэдээллийн ачаалал нь ядаргааны эх үүсвэр болдог төдийгүй бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлж бухимдах, уурлах, хэн нэгэнд уур омгоо гаргах зэрэг таагүй орчинг бий болгохоос гадна осол, зөрчилд холбогдох нөхцлийг бүрдүүлдэг байна.  Өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хариуцан яваа жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусаддаа хүндэтгэлтэй хандан, аюулгүй байдлаа сайтар хангаж  анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.