2017.01.31 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.

Наран ургах, шингэх: 08.08-17.53

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын 1 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Шувуун хушуут одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.