Энэ сарын 28нд нутгийн ихэнх хэсгээр хүйтэрч цасан шуурга дэгдэн орон нутагт байдал хүндэрсэн билээ. Төв аймгийн Сүмбэр сумын нутагт оршин суудаг нэгэн гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр шуурганы үеэр гэртээ харих замдаа төөрчээ. 

Цаг агаарын байдал улам хүндэрч, осголтын байдалтай хэвтэж байхад нь Мишка нэртэй нохойг нь тэдний олж, шуурга намдтал гэрийн эзнийхээ хажууд хэвтэн түүнийг хөлдөхөөс аварсан байна. Харин хамт явсан эхнэр нь харамсалтайгаар амь насаа алджээ.

Нохойныхоо дулаанаар хүйтнийг давсан гэрийн эзнийг өглөө нь нутгийн иргэд олж тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ.