Өнөөдөр Сандэй плаза худалдааны төвийн 3-р давхарт 10,8 мкв талбай 135 сая төгрөг зарна гэх мэдээллийн дагуу тодруулга авлаа. Үнэхээр 135 сая төгрөг буюу 1 мкв нь 12 сая 500 мянга болж байна. Мөн тухайн лангууны эзэн доод үнэ нь 130 саяд өгмөөр байна гэж ярьсан юм. Алаг дарам талбайг маш өндөр үнээр худалдан авсан ч сар бүр ашиглалтын зардал гэж 59 мянган төгрөг өгдөг гэдгийг сануулсан юм.

Тус худалдааны төв ашиглалтын зардлыг 2010 оноос хойш нэг мкв 4500-5500 төгрөг авдаг болсон аж. Тодруулбал “Сандэй плаза” худалдааны төв нийт 16 мянга 382 м.кв талбайтай. Ингэхээр талбай эзэмшигчдээс сар бүр хамгийн багадаа 90 сая төгрөгийг авдаг байна. Харин тус худалдааны төвийнхөн бүх зардлыг тооцож үзэхэд 41.360.559 төгрөг зарцуулдаг гэж нэг хэсэг шуугиад намжсан. Талбай эзэмшигчид гурван жилийн хугацаанд хууль бусаар төлсөн 2,5 тэрбум төгрөгийг "Сандэй групп" болон "Сандэй" худалдааны төвийн удирдлагуудаас нэхэмжилж шүүхэд хандаж байсан. Харин өнөөдөр ч ашиглалтын зардлыг авсаар байгаа юм. Мөн тус худалдааны төв нийтийн эзэмшлийн талбай, бие засах газар, урсдаг шат зэргийг м.кв-т тооцон талбай эзэмшигчдэд худалдсан нь тогтоогдож байсан юм.

Мөн тус худалдааны төвийн доод давхар буюу В1 давхарт булангийн лангууны үнэ нь 14 мкв нь 85 сая төгрөг. Зургаан давхарт 20 орчим метр үргэлжилсэн гутлын лангуу. Лангуу гэхээсээ хана гэж нэрлэвэл илүү онох байх. Гутлын тавиурууд бүхий өндөр хана юм. Харин тус худалдааны төвийн түрээсийн үнийн хувьд мөн л өндөр байсан юм. Гутлын лангуу буюу талбай нь 8 мкв сарын нэг сая төгрөг бол зарах үнийн хувьд хана мкв хамгийн доод тал нь 5 сая төгрөгнөөс эхлэнэ гэдгийг хэлсэн юм. Павилон бол маш өндөр гэдгийг ч хэллээ.

Энэ мэтчилэн үнийн хөөрөгдөл Сандэй плаза гэх төвд явагдаж байна. Хамгийн гол нь түрээс, худалдах үнэ хөөрөгдсөнөөр худалдан авагч болон түрээслэгч, худалдан авагч нарт хүндрэлтэй. Барааны үнийг асуухад өндөр үнэ хэлэх нэгэн манайх түрээс өндөртэй сар бүр энэ жижиг талбайд 1.500.000 төгрөг төлдөг. Харин ч сүүлийн үед хямрал хэтэрхий болоод бараа зарагдахгүй үнийн хувьд харьцангүй хямд болсон гэж хэлэх худалдагч нар ч олон байлаа. Дээрхи үнийг хувь хүмүүс өөрсдөө үнийг хөөрөгдүүлсэн гэж хэлж байсан юм. Үүнд хяналт, шалгалт дүрэм, журам байхгүй байгаа нь харагдаж байлаа. Зогсолтгүй үргэлжлэх "Үнийн хөөрөгдөл" хэзээ газардах вэ? Сандай плазагийн удирдлага болон авч хэлэлцэх шат шатны дээд албан тушаалтануудаа. Хотын төвийн А зэрэглэлийн оффисийн худалдах үнэ нь мкв 3-4 сая төгрөгөөр зарагдаж байна. Гэтэл худалдааны төвийн төвийн зарах үнэ мкв нь 13 сая төгрөг гэж бодохоор хэрээс хэтэрсэн үнэ юм.

  

Дашрамд дуулгахад “Сандэй “ худалдааны төвд  3000 гаруй түрээслэгчид наймаа арилжаа эрхэлдэг гэнэ.

М.Буян