Канад улсын Калгари хотын “Эрнест Мэннинг” ахлах сургуульд суралцаж байсан 22 настай монгол залуу амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Гэр бүлийнхнийх нь хүсэлтээр  Гадаад харилцааны яамнаас талийгаачийн талаарх тодорхой мэдээллийг өгөхгүй гэлээ. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн  толгойн тус газар нь буудаж, хөнөөсөн байжээ.

Тодруулбал гэмт этгээдүүд толгойдоо буудуулсан хохирогчийг эмнэлгийн үүдэнд машинаасаа гаргаж үлдээгээд явсан байсан гэнэ. Гэвч хохирогч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас баржээ. Хэрэг орон нутгийн цагаар оройн 19:00-21:00 цагийн хооронд гарсан бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.