21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн хэмээн нэрийдэн урлаг соёлын болон сагсан бөмбөгийн тамирчидаас бүрдсэн багуудын хоорондын тэмцээн аймгуудаар аялан тоглож байгаа билээ.

Эдгээр багууд нь аймаг бүрээс бүрдсэн тамирчидтайгаас гадна гадаадаас легионер тоглогч урьж авчирч тоглуулж байгаа юм. Тэгвэл өчигдөр болсон Плей-оффийн "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь" аймгуудын тоглолтын үеэр Дундговь аймгийн тоглогчид хоорондоо ам мурийн гадаад тоглогчоо нийлж зодож байгаа бичлэг цахим сайтуудаар таржээ. 

Зүгээр нэг сонирхолоороо нийлэн тэмцээн хийж буй энэ мэт үйлдлээрээ гаднаас ирсэн тоглогчдоо зодох нь тийм ч ёс зүйтэй хэрэг биш л болов уу даа. Энэ мэт жижиг зүйлээр улс орныхоо нэр нүүрийг баастах аа больсон дээр шүү залуус аа. 

С.Отгон