Замын цагдаагийн албанаас 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны "Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “Ням" гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулах юм байна.

Ингэхдээ автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Үүнээс гадна зарим худалдааны төвүүдийн замын чиглэлд өөрчлөлт оруулах болсныг дээрх зургаас харна уу.