“Uvertura” хамтлаг “Монгол минь...” цомгийн баяраа өчигдөр Монгол бөхийн өргөөнд хийлээ. Танхим дүүрэн үзэгчдэд Монгол хүн гэх омогшил  бахдалыг төрүүлсэн гайхалтай бүтээлүүдээсээ толилуулсан юм. Тоглолтод урилгаар  МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУСТА Д.Үүрийнтуяа, “Хөсөгтөн” хамтлаг  болон бусад уран бүтээлчид оролцсон.

"Залуу малчдыг дэмжих аян"-ы хүрээнд хийгдсэн энэхүү тоглолт Монголын улсын 21 аймагт тоглогдох болно.  Улмаар залуу малчдыг дэмжиж төл малжуулах юм.  Ингээд өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон тоглолтын зургуудаас хүргэе.