2017.02.02 / БИЛГИЙН ТООЛЛЫН 6

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 08.05-17.56

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 2 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Дэлгэрүүлэгч одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.