Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт өнөөдрөөс эхлэн иргэдийн дансад орж эхэллээ.

Иргэд мэдээллээ үнэн зөв бөглөн  ebarimt.mn сайтад бүртгэлээ баталгаажуулсан иргэдэд эхний ээлжинд энэ сард багтаан буюу цагаан сараас өмнө олгож эхэлнэ хэмээн Татвaрын ерөнхий газраас мэдээлж байсан билээ.

Та дээрх цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистерийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой. Гэтэл зарим иргэн регистерийн дугаараа буруу бичиж, дансны дугаарын оронд картын дугаарыг бичсэн байна.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авна.

С.Отгон