Сэрэмжлүүлэг: Гал алдсаны улмаас гурван хүүхэд түлэгджээ
2017/02/02
Өчигдөр гурван хүүхэд гал алдсаны улмаас түлэгдэн ГССҮТ-д хүргэгджээ. Тодруулбал БЗД-11 хороонд оршин суух С /эр.16н/ нь зууханд гал түлэхдээ савтай шатахуун хийснээс гал алдаж өөрөө болон Э /эм.13н/, А /эм.3н/ нар түлэгдэж тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тиймээс галд алдах, болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.