Өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу өнгөрсөн оны НӨАТ-ын урамшуулалын мөнгө орж эхлээд байгаа билээ. Иргэдийн хувьд тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувь буюу төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авч байгаа нь энэ.

Энэхүү мөнгийг Төрийн сангаас олгож байгаа бөгөөд өдөрт 50 мянга хүртэлх гүйлгээ хийх боломжтой учир өдөр бүр хувийн мэдээллээ баталгаажуулсан 50 мянган иргэн банк харгалзахгүйгээр буцаан олголтын мөнгөө авах аж. Хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаагүй иргэд энэ сарын 15-ыг хүртэл ebarimt.mn сайтад баталгаажуулснаар буцаан олголтын мөнгөө авах боломжтой аж.

Цаашид иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс буцаан олголтын мөнгийг улирал тутамд, бэлэн болон бэлэн бусаар олгох санал гараад байгаа юм.